← Бүх нийтлэл

Foodsafety.mn

2026.08.25·Т.Бямбадарь(Эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн)
Foodsafety.mn

Яагаад болохгүй гэж

Анх FoodSafety.mn программыг бүтээхдээ эрүүл ахуйч, технологич нарынхаа ажлыг хөнгөвчилж, өдөр тутам хөтөлдөг энэ олон хүнсний бүртгэлийг цэгцлээд нэг цахим санд бүртгэдэг болгоё гэсэн энгийн зорилгоос эхэлсэн. Гэтэл хөгжүүлэх тусам нэг л асуулт араас нь гарч ирсээр байлаа. “Яагаад болохгүй гэж?” Яагаад дотоод хяналтаа сайжруулж болохгүй гэж? Яагаад хяналтын хуудсаараа эрсдэлээ үнэлж болохгүй гэж? Яагаад байгууллагынхаа дотоод хяналтын журмыг боловсруулаад, түүнтэйгээ уялдуулан дотоод хяналтын хөтөлбөр, төлөвлөгөө, удирдамжаа гаргаж болохгүй гэж? Яагаад байгаа хяналтын хуудсаа ашиглах эсвэл өөрсдөө шинэ хяналтын хуудас үүсгээд дотоод хяналтаа хийж, илэрсэн зөрчилдөө албан даалгавар боловсруулан, холбогдох нэгж албанд хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтийг нь хянаад тайлангаа автоматаар гаргаж болохгүй гэж? Яагаад үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг зөвхөн баримт бичиг дээр биш, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болохгүй гэж? Яагаад бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг тодорхойлж, нийлүүлэгчийн нийцлийг үнэлээд, бүтээгдэхүүнийхээ мөшгөлтийг хийж болохгүй гэж? Яагаад бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалынхаа илчлэгийг тодорхойлж, төсвөө тооцоолж болохгүй гэж? Яагаад үйлдвэрлэлийн процессынхоо хаана, ямар аюул эрсдэлтэй цэг байгааг тодорхойлж, түүндээ хяналт тавьж болохгүй гэж? Ингээд нэг нэгээр нь сайжруулаад ирэхээр дахиад л... Яагаад ISO 22000 стандартыг системээрээ хэрэгжүүлж болохгүй гэж? Яагаад хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж болохгүй гэж? Мөн энэ бүх мэдээлэл зөвхөн эрүүл ахуйч, технологич, чанарын ажилтнуудын түвшинд үлдэх биш, удирдлагыг бодит, хэрэгцээтэй мэдээллээр хангадаг байх ёстой гэж бодсон. Учир нь бидний зорьж буй үр дүнд хүрэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулахад шийдвэр гаргадаг удирдлагын оролцоо хамгийн чухал нөлөөтэй. Ингэж хийх болгондоо “Яагаад болохгүй гэж?” хэмээн бодсоор, нэг нэгээр нь хөгжүүлсээр өнөөдрийн FoodSafety.mn бий болж байна. Энэ программ маань олон эрүүл ахуйч, технологич, хяналтын ажилтан, чанарын менежер, чанар хяналтын багийнхан, цаашлаад шинээр ажилд орж байгаа ажилтнуудын ажлыг хөнгөвчилж, хүнсний аюулгүй байдлыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болгоход бодит дэмжлэг үзүүлдэг систем болно гэдэгт би итгэлтэй байна. Хийсэн зүйл бүр нь ажиллаж, өдөр бүр нэг шинэ боломж нэмэгдэж байгааг харах бүрд... Гэр бүлд минь бүл нэмж ирсэн хүүгээ өдөр бүр өсөж том болж байгааг харж байгаа мэт сэтгэл догдолдог юм. 💚

Хуваалцах:
Т
Зохиогч
Т.Бямбадарь
Эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн · Эрхэм Түнш Консалтинг ХХК